Англи хэл сурах аргачлалаас
Каллан арга зүй |
"Каллан" арга гэж юу вэ? Робин Калланы боловсруулан улмаар 1960 онд байгуулсан дэлхийн хамгийн том Англи хэлний хувийн сүргууль болох Лондон хотын Каллан сургуульд хэрэглэгддэг Англи хэлийг бусад аргуудаас 4 дахин хурдан сургах арга бөгөөд Англи хэлний TOEFL, IELTS, CAMBRIDGE ESOL зэрэг бүх төрлийн шалгалтанд суралцагчдыг бэлтгэхэд тохиромжтой, хэл сурах шулуун арга юм. Тухайлбал олон улсад нэр хүндтэй Кембрижийн урьдчилсан сертификатийн хэмжээнд 6 сар, Кембрижийн I сертификатийн хэмжээнд 11 сарын хугацаанд хүрэх боломжийг хангадаг. IBM, HONEYWELL, FIAT, OLIVETTI, PHILLIPS зэрэг бусад олон даяарчлагдаж буй том компаниуд ажиллагсдынхаа Англи хэлний сургалтад Каллан аргыг хэрэглэдэг бөгөөд Колумбийн алдарт зохиолч Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес, Нобелийн шагналт Дарио Фогийн эхнэр, Италийн зохиолч Паоло Волпони зэрэг нэртэй хүмүүс энэ аргаар Англи хэлийг амжилттай эзэмшиж чадсан байна.Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургын герцог Каллан аргын бусад аргуудаас 4 дахин хурдан болохыг шалгуулахаар Британийн их сургуулиудын Зөвлөлийн гишүүн, Англи хэлийг 45 жил гадаад оюутнуудад заасан Оксфордын Их сургуулийн профессор Давид Морганыг томилон явуулахад тэрээр Англиар Ярилцагчдын Холбоогоор дамжуулан явуулсан илтгэлдээ Калланы заах арга нь түүний 45 жилийн туршид олж мэдэж, хэрэглэж байсан аргуудаас үнэхээр хурдан арга байна гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.Каллан аргын сэтгэл зүй
"Каллан" аргын онцлог болон давуу талууд нь юу вэ?
Судалгаанаас харахад суралцагчид "Каллан" аргыг амархан, сонирхолтой, тааламжтай арга хэмээн үздэг болох нь тогтоогджээ. Тийм бишсэн бол тэд энэ аргаар Англи хэлийг бусад аргаас үнэхээр 4 дахин хурдан сурч чадахгүй ба Лондон хотын Каллан сургууль нь дэлхийн хамгийн олон суралцагчтай Англи хэлний хамгийн том сургууль болж чадахгүй байх байсан.
Хурдан / Эрчимтэй Бусад хичээлүүдийг бодвол хэлийг хурдтай заах тусам хамгийн сайн сурдаг. Бусад аргаар суралцагчид хичээлийн дөнгөж 25% хувьд нь ярьж сонсдог байхад харин Каллан аргаар тэд хичээлийн туршид сонсож ярих бөгөөд 4 дахин их ярих буюу сонсохын учир 4 дахин хурдан сурдаг. Хичээлийн явцад багш их хурдан ярих бөгөөд багш сурагчид хором бүрд ярьж байх учир хичээлийн цагаас дэмий ярих, өөр зүйл бодох зэрэг алдагдал огт гардаггүй. Минутанд багш сурагчид нийлээд доод тал нь 210 үг хэлэх буюу өөрөөр хэлбэл 1 цагт 12,600 үг эргэлдэлтэнд орж байх хэрэг. Ингэснээр сурагчид танхимаас гадна орчинд радио, телевиз сонсох, гадаад хүнтэй ярилцах зэргээр минутанд 180-аад үг хэрэглэгддэг энгийн ярианы хурдыг гүйцэн ойлгодог болох боломжтой.
Хүн бүхэнд тохиромжтой Бичгийн машин, компьютерээр бичих, эсвэл машин жолоодож сурдагтай адил ямар ч хүн хэлийг сурч чадна. Үүнд ямар нэгэн тусгай авъяас шаардлагагүй. Хүн бүр эх хэлээ сурчихсан л байдаг. Тэгэхлээр өөр хэлийг сурахад биднээс чухам хэдий хэрийн хугацаа шаардагдах вэ гэдэг л асуудал байгаа юм. Сурахгүй байгаа, муу, эсвэл удаан сурч байгаа хариуцлагыг суралцагчдад биш сургаж байгаа сургууль, түүний арга барилд хүлээлгэх ёстой. "Каллан" арга нь 7 настнаас эхлээд 70 настан хүртэл аль ч насныхан, аль ч үндэстэнд, мөн Англи хэлийг ямар ч зорилгоор сурахад тохиромжтой арга юм. Энэ аргаар хүүхэд, настай хүмүүсийн аль аль нь гайхам үр дүнд хүрэх боломжтой.
Гэрийн даалгаваргүй
Каллан аргын бас нэг гайхамшигтай онцлог нь маш сайн боловсруулсан хөтөлбөр болон заах аргын ачаар багш бүр ижил заах бөгөөд багш солигдсон ч сургалтын үр дүнд нөлөөлөхгүй.
"Каллан" аргыг дэлхийн зах зээл дээр улсын, хувийн, дунд болон дээд сургуулиуд, олон улсын компаниуд Англи хэлний сургалтандаа хэрэглэдэг бөгөөд дэлхийн 26 оронд 250 гаруй "Каллан" аргатай сургуулиуд байдаг. Гэвч зарим хувийн сургуулиуд "Каллан" арга нь Англи хэл сурах хугацааг 4 дахин багасгадаг шигээ тэдний орлогыг ч мөн хэмжээгээр багасгана гэж үзээд "Каллан" аргыг хэрэглэхээс татгалздаг.
Асуух ба хариулах Хичээл дээр багш сурагчдаас тойруулан хурдан асууж хариулт авах юм. Асуулт бүр тодорхой үг, хэллэг, эсвэл хэл зүйн дүрмийн төрөл дээр дадлагажуулна. Багшийн үүрэг нь суралцагчдаас эдгээр асуултуудыг хурдан асууж тэдэнд хариултыг сануулж, хангах замаар хариу өгүүлбэр хэлэхэд нь тусалж алдаа гарсан тохиолдолд залруулах явдал юм. Хичээлүүд суралцагчдыг маш сайн төвлөрүүлж өгдөг; тэд багшийг байнга сонсож, их ярих бөгөөд хичээл завгүй, ажиллахыг шаардсан уур амьсгал дунд явагддаг.
Хурд Хурд хичээл дээр чухал үүрэгтэй. Бид суралцагчдын ярихаасаа урьтаад төрөлх хэл рүүгээ хөрвүүлдэг зуршлыг болиулахыг хүсдэг бөгөөд гагцхүү хурд үүнийг зогсооно. Тэрчлэн хурд тэдэнд ердийн унаган ярианы хурдыг ч мөн мэдрүүлж өгдөг. Сануулах болон хариултаар хангах ч бас хөрвүүлэхээс сэргийлж чөлөөтэй ярих чадварыг (fluency) хөгжүүлэхэд маш тустай.
Алдаа засах
Үггүй дүрслэл болон хөдөлгөөн
|