avatar

Оюутны үйлчилгээнд зориулав

2011-03-27,18:55

Зарим судлаачид суралцагчид хэн нэгэнд зааж чадаж байх юм бол тухайн сэдвийг сайн сурсан байна гэж үздэг.


Сурах, сургахыг хослуулах аргазүй нь оролцогчдод тухайн зүйлийг сайн сурах боломж олгохын зэрэгцээ бусдад заах нөөц бололцоотой болгодог.
Энэ хэсэгт тухайн сэдвийг судлахын зэрэгцээ бусдад заах замаар идэвхжүүлэх практик аргуудыг та бүхэнд танилцуулж байна.
Түүнчлэн сургагч багш та боломжтой үедээ суралцагчдаараа хичээл заалган өөрийн туслагчаа болгон тэднийг сургалтад идэвхитэй оролцуулж сургахад тань тус болно гэдэгт найдаж байна.

Хэсэг бүлгээрээ санал солилцох

Товч агуулга
Дэд бүлэгт тус бүрт өөр өөр даалгавар өгч гүйцэтгүүлнэ. Дараа нь дэд бүлэгт тус бүр юу судалснаа танилцуулж ярилцана. Энэ үйл ажиллагаа нь аливаа сэдвийн тухай ерөнхий төсөөлөл хандлага, арга барилын талаарх санаа бодлоо идэвхитэй, чөлөөтэй солилцох үйл ажиллагаанд сургадаг нь энэ аргын онцлог юм.

Заавар:
1. Үзэл бодлоо чөлөөтэй солилцох боломжтой сэдэв сонгоно. Сонгож авсан сэдвүүд дараах зүйлийг агуулсан байж болно:

худалдааг дуусгаж хаах 2 арга зам албан ажил үүргийн биелэлтийг дээшлүүлэх арга замууд төслийн удирдлагын аргууд 2 ба түүнээс дээш зохиолчдын үзэл бодол

2. Сэдвийн тоогоор оролцогчдын аль болох олон дэд бүлэгт хуваана. Ихэнх тохиолдолд 2,4 дэд бүлэгт хуваах нь тохиромжтой. Дэд бүлэг тус бүрийн сонгосон сэдэвтэй холбоотой шаардлагатай мэдээллээр хангана. Дараа нь тэдэнд үзэл бодлоо ирэлтийлж танилцуулахад 30 хүртэл минутын хугацаа өгнө.
3. Бэлтгэх хугацаа дуусмагц дэд бүлэг тус бүрээс сонгогдсон хүн бүр ажлаа танилцуулна.
4. Танилцуулга дууссаны дараа бусад оролцогчид нь асуулт асуулт асуух буюу өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ. Асуултад хариулах үед багийн бусад гишүүд тусалж болно.
5. Дэд бүлэг тус бүр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж дуустлаа танилцуулгаа үргэлжлүүлнэ.

Хувилбар:

1. Бэлтгэх хугацааг уртасгах. Дэд бүлгүүдийг танилцуулга хийхээс өмнө тодорхой хүрээнд судалгаа хийхийг зөвлөх
2. Бүлгүүд тайлбар хийхдээ үзүүлэн, бэлтгэсэн материал ашиглах

Эвлүүлэн суралцах

Товч агуулга
Эвлүүлэн суралцах нь өмнөх аргатай бараг адилхан. Гол ялгаа оролцогч хүн бүр тухайн сэдвийн аль нэг хэсгийг бусдадаа заана. Судлах материалыг логик дэс дарааллын нь дагуу суралцагчийн тоотой тэнцүү жижиг хэсгүүд болгон хүваана. Суралцагчид хүн бүрийн судалж заасан зүйлийг нэгтгэн ойлгож, нэгдмэл тодорхой дэс дараа, холбоо бүхий мэдлэг олж авах ёстой.

Заавар:

1. Олон хэсгүүдэд хувааж болох материал сонгож авна. Хэсэгчилсэн материал нь нэг өгүүлбэр шиг богинохон, эсвэл хэд хэдэн хуудас байж болно. Хэрвээ материал ихтэй бол оролцогчид нь өөрсдөдөө оногдсон хэсгээ хичээлээс өмнө уншсан байж болно.Судлах материалын жишээ нь: · олон санаа агуулсан мэдээлэл · олон ялгаатай хэсгүүд ба дэд гарчигтай сэдэв
· тодорхойлолтуудын жагсаалт
· уртавтар өгүүллэг, эсвэл бусад төрлийн унших материал гэх мэт байж болно.
2. Судлах материалын хэсгийн тоо оролцогчдыг хуваасан дэд бүлгийн тоотой тэнцүү байна. Дэд бүлэг бүрт өөр өөр даалгавар өгнө. Жишээ нь: Англид 12 оролцогч байхад судлах материалаа 3 хэсэг болголоо гэж бодьё. Тэгээд "дөрвөл" хэлбэрийн дэд бүлгүүддээ 1,2,3 даалгавраа хуваарлан өгнө. Үүнийн дараа "дөрвөл" буюу "суралцагч бүлэг" тус бүрийг материалаа уншаад хэрхэн ойлгосноо ярилцах даалгавар өгнө (Хэрвээ та хүсвэл "хосоороо ажиллах хэлбэр" буюу "хамтран судлаач бүлэг" болгож болох юм).
3. Хэсэг хугацааны дараа "хамтран суралцагч" буюу "гурвал" бүлэг болгоно. Ийм "гурвал" бүлэг бүрт ангид байгаа "дөрвөл" бүлэг бүрээс төлөөлөгч орсон байх ёстой. Дээр авсан жишээн дээр "дөрвөл" багийн гишүүд бүр 1,2,3,4 гэж тоолоод баг бүрийн ижил дугаартай хүмүүс нийлж "гурвал" буюу "хамтран суралцагч дэд бүлгийг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд 4 ширхэг "гурвал" бүлэг үүснэ гэсэн үг."Гурвал" багийн 3 гишүүн нь судлах материалын 1,2,3 хэсгүүдийг төлөөлнө. Дараах зураг нь энд яригдсан дэс дарааллыг харуулах бөгөөд хялбар ойлгоход тань тус болно гэж найдаж байна.
4. "Гурвал" бүлгийн гишүүн бүр юу сурснаа "дөрвөл" бүлэгтээ ирж заана.5. Нэгдсэн бүлгээ дахин цуглуулаад материалыг давтах, асуултад хариулах, зөв ойлголтод хүрэх чиглэлээр ажилуулна.

Хувилбар:
1. Зарим тохиолдолд суралцагчдын тоо судлах материалын хэсгүүдийн тоонд таарахгүй байдаг. Ийм тохиолдолд дэд бүлгүүдийн оронд "хамтран суралцагч хосууд" болгон зохион байгуулж болно. Үүний тулд судлах материалаа зөвхөн 2 хэсэгт хуваана. Эхний хэсгийг хосын 1-р хүнд, дараах хэсгийг нөгөө хүнд нь өгнө. Жишээ нь: 7 санаа бүхий мэдээллийн 1-4-р хэсгийг эхний хүн, 5-7-р хэсгийн дараагийн хүн авах жишээтэй. Энэ тохиолдолд "хамтран суралцагч" багийг ижил даалгавар авсан хос гишүүдийг оролцуулан байгуулна. Дараа нь үндсэн хосоороо дахин цуглаад сурсан сурсан нөгөөдөө заана.
2. Янз бүрийн оролцогчдод танин мэдэхүйн мэдээлэл олж авахаас илүү сурах чадвартай болох нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Өөрсдийн сурсан чадвараа нөгөөдөө заах бололцоо олгох хэрэгтэй.

Энд хүн бүр багш

Товч агуулга
Энэ арга нь анги нийтийг бүхэлд нь хамарсан идэвхитэй оролцоог бий болгохоос гадна бие даасан бүтээлч үйл ажиллагааг бий болгодог. Энэ арга нь оролцогч бүрт бусдадаа багшлах бололцоо олгоно.

Заавар:
1. Оролцогч бүрт хуудас цаас тарааж өгнө. Тэднийг уг цаасан дээр хэлэлцэхийг хүссэн, сонирхол бүхий тусгай сэдэв, эсвэл судлах материалын талаарх асуулт байвал бичихийг хүс.
2. Мэдээлэл бүхий цаасаа цуглуулаад хүн бүрт нэгийг тарааж өгнө. Дараа нь түүнд бичигдсэн асуулт болон сэдвийг үншаад өөрөө хариултын талаар бодох даалгавар өгнө.
3. Сайн дурын оролцогчийг өөрт оногдсон асуултаа чанга дуугаар уншаад хариулт өгөхийг хүс.
4. Хариулт өгсний дараа бусад оролцогчоос нөгөө хүндээ туслахаар нэмэх зүйл байгаа эсэх талаар асуу.
5. Аль болох олон хүнийг оролцуулж хариулт авахыг бод.

Хувилбар:
1. Цуглуулсан цааснаасаа сугалж ав. Хариуцагчийн хэсэг байгуулна. Хуудас бүрийг уншаад хэлэлцүүлнэ. Энэ хэсгийн гишүүд хоорондоо чөлөөтэй солигдох боломжтой.
2. Оролцогчдоос судалсан материалынхаа талаар юу ажигласан, эсвэл ямар бодолтой байгааг нь бичүүлж авна. Сайн дураараа өөрийнхөө санааг хуваалцах хүн байгаа эсэх, мөн гаргаж ирсэн санааг хуваалцах хүн байгаа эсэх, мөн гаргаж ирсэн санаа, ажиглалттай санал нэгтэй буюу эсрэг бодолтой хүн байгаа эсэхийг асуу.

Сурах, сургахыг хослуулсан хичээл

Товч агуулга
Энэ арга нь сурах, сургах аргазүйг хичээлийн явцад зарим оролцогчдоор бусад хэсэгт нь сэдвийг заалгахын хамт зэрэгцэн сургах боломжоор зэрэг хангаж болдгийг харуулна.

Заавар:
1. Оролцогчдыг заагдах дэд сэдвийнхээ тоогоор дэд бүлгүүдэд хүваана.
2. Дэд бүлгүүдэд зарим мэдээлэл, ойлголт, бусдадаа заах аргазүйгээр тусална. Заах сэдвүүд нь:· Үр ашигтай дэд сэдвийн бүтэц· Хэрхэн сайн сонсогч болох вэ? · Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх · Хэрхэн зөвшилцөлд хүрэх тухай гэх мэт байж болно.
3. Дэд бүлгүүд бусдадаа тухайн сэдвийг хэрхэн заах загвараа гаргана. Тэднийг аль болох лекцийн аргаас зайлсхийж, бололцоогоороо оролцогц төвтэй, идэвхитэй сургалтын аргуудыг сонгохыг зөвлөв.
4. Дараах аргуудаас сонгож болохыг тэдэнд санал болго.

· Харуулах үзүүлэн
· Хошийн шогийн үзүүлбэр
· Ижил төстэй жишээ
· Маргаан, мэтгэлцээн, хошин шог дүрийн тоглолт, сэтгэлзүйн төсөөлөл· Асуул, хариулт, мөн идэвхитэй сургалтын 101 аргаас заримыг нь санал болгож болно.

5. Төлөвлөх болон бэлтгэх ажилд хангалттай цаг олгох хэрэгтэй. Дараа нь дэд бүлгүүд хичээлээ заана. Бүлгүүдийн ололт амжилтыг алга ташин урамшуулах хэрэгтэй.

Хувилбар:
1. Дэд бүлгээрээ заахын оронд зарим хүмүүсээр бие даалгаж заалгаж болно.
2. Тайлбарлахаасаа өмнө оролцогчдоор уншуулах даалгавар хийлгэхийг дэд бүлгүүдэд сануулах хэрэгтэй. Ойлгомжтой болгох үүднээс дараах жишээг авья:
Сургагч багш нь ангиа 5 дэд бүлэгт хуваагаад, дараах даалгавруудаас оноож өгнө:
· өөрийн ололт амжилтаа үнэлэх чадвар
· сулжээ бөглөх чадвар
· дахин сэргээх үыл ажиллагаанд бэлтгэх ажил хайх боломж
· ярилцлага өгөх чадвар
Дэд бүлгүүд дараах байдлаар сэдвүүдээ үзүүлнэ:
· өөрийгөө үнэлэх чадварыг үзүүлэх дэд бүлэг нь өөрийгөө үнэлэх асуулга бэлтгээд оролцогчдыг хичээлийн явцад гүйцээхийг хүснэ.
· Сүлжээний чадварыг илэрхийлэхэд бүлэг нь сүлжээний чадвараа хөгжүүлэхэд хэрэглэдэг өөрсдийн туршлага, арга барилаа хуваалцаж үндсэн санаагаа илэрхийлнэ.
· Дахин сэргээх үйл ажиллагааг үзүүлэх дэд бүлэг нь сайн жишээнүүд цуглуулж, анализ хийх замаар үзүүлнэ.
· Ажил хайх өргөн боломжийг илэрхийлэхийн тулд дэд бүлэг нь сэдэвтэй холбоотой үгийн сүлжээ бөглүүлнэ.
· Ярилцлагын чадвар үзүүлэх дэд бүлэг нь ярилцлага хийх ба хийхгүйг харуулсан хошин шог үзүүлбэр бэлдэнэ.

Оролцогчдоор тодорхой бодит судалгаа хийлгэх

Товч агуулга
Тодорхой бодит судалгаа нь нийгмийн хөгжил, холбоо хамаарлыг нарийвчлан авч үздэгээрээ сургалтын хамгийн идэвхитэй аргуудын нэг юм. Тодорхой хэлэлцүүлэг нь тодорхой нөхцөлд үүсч бий болсон жишээлбэл, хичээлийн явцад өрнөсөн буюу урган гарч ирсэн үйл явдал, тэдгээрийн яг тийм нөхцөлд хийж болох эсвэл түүнээс зайлсхийх арга замууд гэх мэт асуудлыг тодорхой бодит нөхцөлд шийдэхэд чиглэгддэг.Энэ арга нь оролцогчдын өөрсдийнхөө тодорхой бодит судалгааг бүтээн шийдвэрлэхэд нь тусалдаг.

Заавар:
1. Оролцогчдыг хосоор нь эсвэл гурваар нь нэг бүлэг болгоно. Тэднийг тодорхой бодит судалгаа хийх санаа гаргаж ирэхийг урина.Бүлгийн үлдсэн хүмүүс нь түүнд анализ хийж, авч хэлэлцэх үүрэгтэйг тайлбарлана.
2. Тодорхой бодит судалгааны зорилго нь тухайн сэдвийг ойлгон дүрсэлж, түүнд тохирох жишээ болон тодорхой нөхцөлийг шалгах замаар сэдвийг судлахад оршино. Жишээ нь:

· Албан хаагчдын хэрхэн үр дүнтэй ажилласныг түүний бичсэн тайланд анализ хийх замаар тогтоох
· Бодлогын хүрээнд тухайн байгууллагын хүрээнд тухайн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг хамгийн үр дүнтэй хийх аргачлал боловсруулах гэх мэт.

3. Хос буюу гурвал бүлэгт 100-200 үгтэй богино хэмжээний тодорхой бодит тохиолдлыг илэрхийлж бичих хангалттай хугацаа өгөх. Энэ нь судалж байгаа сэдэвтэй холбоотой шийдвэрлэх буюу маргаантай асуудал байх нь зүйтэй.

Оролцогчдод дараах зөвлөгөөг өгөөрэй:
· Тодорхой бодит судалгаа нь бодит жишээ юмуу эсвэл зохиож сэдэж гаргасанБодит зүйл байх ёстой.
· Маргаанд уриалсан,тээнэгэлзсэн,нарийн боловсруулсан материал бэлдэх ёстой. Илэрхий зөв буруу байх зүйл сонгосны хэрэггүй.
· Янз бүрийн санаа бодол гарахуйцаар байх ёстой.

4. Тодорхой бодит судалгааг хийж дууссаны дараа дэд бүлгүүд хийсэн зүйлээОролцогчдод танилцуулна. Дэд бүлгийн гишүүдэд бодит маргааны удирдамжийг Хэлж өгөх.

Хувилбар:
1. Аль болох цөөхөн тооны өөрсдөө зөвшөөрсөн хүнээр тодорхой бодит Судалгааг эртнээс бэлдүүлж болно.
2. Тэгш тоотой дэд бүлгүүд байгуул.Дэд бүлгүүдийг 2,2-оор нь болгоодТодорхой бодит судалгааг ярилцуулж санаа бодлыг нь солилцуул.

МЭДЭЭЛЛЭЭ АШИГЛАХ.

Товч агуулга.
Энэ нь оролцогчдод сургалтаас өмнө сэдвийн таллаар сонирхол төрүүлжСургалтын үйл ажилллагаанд татан оролцуулдаг сонирхолтой арга юм. Энэхүү Сурах,сургахыг хосолсон сургалтын арга нь оролцогч бүх хүнтэй өөрийн Олж авсан мэдээлэл,материалын талаар санал бодлоо чөлөөтэй солилцох боломж олгодгоороо онцлог юм.

ЗААВАР:
1. Оролцогчдыг сургалтын сэдэвтэй холбоотой шог зураг,тэргүүн өгүүлэл,мэдээ баримт,өгүүлэл авчрахыг хүснэ.
2. Тэднийг дэд бүлэгт хуваагаад,дэд бүлэг дотроо өөрёдийнхөө олж ирсэн мэдээлэл баримтыг бусадтайгаа солилцоод,эцэст нь дэд бүлэг бүрийг хоёр юмуу гурван хамгийн сонирхолтой гэсэн мэдээг сонгохыг зөвлөнө.
3. Хамт олноороо буцаж цуглаад дэд бүлэг бүрээс 1 төлөөлөгч гарч өөрсдийн сонгосон зүйлээ бусдадаа тайлбарлана.
4. Төлөөлөгчдийн илтгэхийг анхааралтай сонсоод,хамгийн чухал санааг сонгож,түүнийг хамт олноор хэлэлцүүлнэ.
ХУВИЛБАР:
1. Бүх мэдээг цуглуулж хувилаад сургалтаас өмнө оролцогчдод тараагаад Хичээл эхлэхээс өмнө бэлэн болгож өгөхийг хүснэ.
2. Мэдээг тодорхой бодит судалгааны болон дүр бүтээх гэх мэт олон аргаар Бэлтгэж болно.

ЗУРАГТ ХУУДАС

Товч агуулга
Энэхүү оновчтой асуудал танилцуулах арга нь уран сэтгэмж бий болгох,оролцогчдыг үзэл бодлоо солилцох,товчхон мэдээлэхэд сургах,сурахад нь тусалдаг.Түүнчлэн энэ арга нь оролцогчдыг тухайн сэдвийн талаар мэдрэмж,ойлгоцоо тодорхой дүрслэлийн болон бичгийн хэлбэрээр илэрхийлж сурахад нь тусалдаг.

ЗААВАР:
1. Оролцогч бүр сургалтын ерөнхий сэдэвтэй холбоотой сэдэв сонгоно
2. Оролцогч бүр өөрийн үзэл санааг зурагт хуудас дээр харагдахуйцаар Бэлтгэнэ./ хэмжээг өөрсдөө сонгоно/ Энэхүү зурагт үзүүлэн нь өөрийн тайлбартай байх ба түүний утга санаа нь ажиглагчдад ямар ч нэмэлт аман тайлбар,урт,бичвэргүйгээр ойлгогдохоор байх ёстой.Хэдий тийм боловч оролцогч нилээд их тайлбар материалыг орлохуйц 1 хуудас хиртэй тайлбар материалыг дагалдуулж болно.
3. Зохиомжлох хэсгийн явцад оролцогчид тайлбараа өрөөний эргэн тойронд харагдахуйцаар байрлуулж хэлэлцүүлнэ.
4. Сургалтын нэг хэсэг дуусахаас 15 минутын өмнө бүх оролцогчдыг цуглуулж, энэ үйл ажиллагаанаас ямар хэрэгтэй зүйл олж авав гэдгийг ярилцана.
Хувилбар
1. Сэдвийн цар хүрээ хязгаартай бол хүн бүр бие даасан даалгавар авахын оронд 2, 3-аараа нэг баг болж болох юм.
2. Маргааны хэсэгт самбарын оронд хананд байрлуулсан зурагт хуудаснуудаас ашиглаж болно.

БИЕ ДААН СУРАХ АРГА ЗҮЙ


Бүтэн бүлгээрээ болон багаараа хамтарч суралцах нь бие даан суралцах үйл ажиллагаанд дэмжлэг болдог. Оролцогч нь бие даан суралцах явцдаа аливааг эргэцүүлэн бодож, шүүн тунгааж төлөвлөж байдаг. Түүнчлэн тэд өөрчсдийн сурах үйл ажиллагаанд тодорхой хариуцлага хүлээх боломжтой болдог. Дараах аргуудыг та бүхэн сургалтын явцад болон сургалтаас гадуур ашиглан бие даан суралцаж болно.

УРГУУЛАН БОДОЖ, САНААНДАА ТӨСӨӨЛӨХ

Товч агуулга
Харааны төсөөллөөрөө оролцогчид нь өөрсдийн төлөвлөгөө, санаа бодлоо хөгжүүлж чаддаг. Энэ арга нь багаараа суралцахад бүтээлчээр үр өгөөжтэй тусалдаг. Түүнчлэн уг арга нь оролцогчдын хувьд эхний удаад дааж давшгүй юм шиг бие даасан төслийг трамплинаас үсэрч байгаа мэт даван туулах боломжийг олгодог.

Заавар:
1. Сэдвээ танилцуулна. Хичээлийг бүтээлч болгох үүднээс тэдний чармайлт, санаандаа төсөөлөх үйл ажиллагаагаар дэмжинэ гэдгийг тайлбарлана.
2. Оролцогчдыг нүдээ аниад тайван байдлаар болж буй үйл явцыг бодохыг зөвлө. Үр дүнд хүрэхийн тулд бүдэг гэрэл, намуухан хөгжим тавих хэрэгтэй.
3. Дараа нь тэднийг нүдээ аньсан хэвээрээ сарнай цэцгийн цоморлиг, өөрсдийн унтлагын өрөө, гэрлэн дохионы өөрчлөлт, эсвэл борооны дуслын дуу чимээ зэргийг дүрслэн, санаандаа төсөөлөхийг хүс.
4. Тэднийг ийнхүү алжаалаа тайлсны дараа дараах асуудлуудаар өөрсдийн төсөөллийг дүрслэн бүтээхийг хүс:

· Ирээдүйн учрал
· Гэр бүлийн бус хүрээ
· Шийдвэрлэх асуудал
· Ажил дээрх амжилт
· Ажиллахыг хамгийн их хүсч буй газар

5. Эдгээр дүрслэлийг гаргахын тулд оролцогчид өөрсдийн санааны төсөөллийг ашиглах бололцоотой нам гүм орчинг бий болгох хэрэгтэй.Энэ үед бүхий л мэдрэхүйг ашиглах дараах асуултыг тавь:· Төсөөлөл юутай адилхан бэ?· Та хэнийг харсан бэ? Тэд юу хийж байна?· Та юу мэдэрч байна?
6. Төсөөлөн дүрсэлж дууссаны дара багийн гишүүд өөрсдийн дүрслэлээ эргэж санах даалгавар өгөх хэрэгтэй.
7. Оролцогчдыг жижиг бүлэг болгоод хоорондоо дүрслэл бий болгосон туршлагаа солилцохыг хүс. Бүхий л боломжтой санаа мэдрэмжээ ашиглаад аль нэг төсөөллийг дүрслэхийг асуу.
Хувилбар:
1. Оролцогчид оюун ухааны "бэлтгэл хийх" үедээ онцгой тохиолдлыг яаж гүйцэтгэх, мөн тэд ажилдаа эргэж орох үедээ өөрсдийн бодлоо хэрхэн гүйцэлдүүлэх талаар төлөвлөгөө гаргахыг хүс.
2. Оролцогчдын туршлага дутагдсан дүрслэн бодох төсөөллийн үйл ажиллагааг удирдах. Тэгвэл тэдний төсөөлөл амжилттай болно.

ЭНД, ОДОО БИЧИХ

Товч агуулга
Бичлэг нь оролцогчдоос өөртөө тохиолдсон учралыг эргэцүлэн бодохыг шаарддаг. Бие даасан ухаарлыг дэмжих хамгийн сайн арга нь оролцогчдоос яг одоо болж байгаа тухайн үйл явдлын талаар өөрсдийн хуримтлуулсан туршлагыг тооцон бичихийг хүсэх явдал юм.

Заавар:
1. Оролцогчдоор бичүүлэхийг хүссэн үйл явдлыг (ажил төрлийн холбоотой зүйл) сонгох. Энэ нь өнгрсөн ба ирээдүйд боох үйл явдал байж болно.Үйл явдлын жишээнүүд:· өнөөгийн зөрчилдөөнтэй асуудал· багийн хурал цуглаан, уулзалт· албан хаагчдад тохиолдсон онцлог үйл явдал

· шинэ ажлын эхний өдөр танилцуулга
· захиалагч эсвэл худалдан авагчтай тохиолдсон явдал
· сургалтын явц гэх мэт байж болно.

2. Эргэцүүлэн бичих зорилгоор өөрийнхөө сонгосон тохиолдлыг оролцогчдод мэдээлэх. Өөртөө тохиолдсон учралыг эргэцүүлэн бодох хамгийн сайн арга бол түүнийг эргэн санах "Энд, одоо бичих" аргыг туршиж үзэх явдал гэдгийг сануулах. Энэ нь "Алсад ба ирээдүйн" ямар нэг юмны тухай бичсэнээс илүү сайн нөлөөтэй байдаг.
3. Оролцогчдод бичих боломжтой тэгш, бат бэх гадаргууг бэлтгэж өгөх. Ганцаараа, тайван тогтуун байх орчинг бүрдүүлэх.
4. Сонгож авсан үйл явдлын талаар одоо цаг дээр бичихийг зөвлө. Тэд өөрсдөө болон бусад нь юу хийж, юу мэдэрч байгаа талаар дараах байдлаар бичиж болно:"Би одоогоор менежерийн бүлэг хүмүүсийн өмнө анхныхаа худалдааны тайлбарыг хийгээд зогсож байна. Үнэн хэрэгтээ би үүнийг хийж байна гэдэгтээ итгэхэд хэцүү л байлаа".Үйл явдлын талаар санаандаа орсноо мөн төрж гарч ирэх мэдрэмжийн талаар хүсч байгаагаа аль болох ихээр бичихийг хүс.
5. Оролцогчдод бичих цагийг хангалттай өгөх хэрэгтэй, тэд яарах ёсгүй. Тэднийг бичээд дуусмагц өөрсдийнхөө хийсэн зүйлээ дахин хянахыг хүс.
6. Ирээдүйд хийх ёстой шинэ зүйлийн талаар ярилц.

Хувилбар:
1. Бодож бичих байдалтай болоход нь тэдэнд тусал. Таны товлосон сэдэвтэй холбоотой ярилцлагыг бүлгээр явуулах эсвэл оюун ухааны төсөөллийн үйл ажиллагааг удирдах.
2. Оролцогчдоос юу бичсэнээ хамтран ярилцахыг хүс. Эхлээд цөөн тооны хүнийг өөсдийн бичсэнээ уншихыг урь. Дараа нь өөр нэг хүнийг сонгоод өөрсдийнхөө бичсэн зүйлийг хамтран ярилцахыг зөвлө.

ОЮУН УХААНДАА ЗУРАГЛАХ

Товч агуулга
Оюун ухаандаа зураглах нь оролцогч өөрөө санаа бодлоо илэрхийлэх, сурах арга барилаа тогтоох, шинэ ажил хийнх, хуучин ажлаа сайжруулах санаа гаргах асуудлуудад бүтээлчээр хандахад тусалдаг арга юм. Оролцогчдод юу сурсан, юу төлөвлөж байгаагаа сургалтын явцад идэвхитэй оюун ухааны зураглал хийх замаар бүтээлчээр тодорхой гаргах боломжтой гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Заавар:
1. Сэдвээ сонгохдооо дараах зүйлсийн талаар байж болохыг сануулах

· Оролцогчдыг гаргаж ирээсэй гэж таны хүсч байгаа шийдвэрлэх асуудал
· Таны заах гэж байгаа үзэл баримтлал чадвар
· Оролцогчдын хийхээр төлөвлөж байгаа ажил

2. Өнгө, билэг тэмдэг, дүрс ашиглан энгийн зураглал гаргах. Жишээ нь, хүнсний дэлгүүр явах үедээ төрөлжсөн тасгуудаас худалдан авч болох эд юмын тухай оюун ухаандаа зураглал хийнэ. Тухайлбал, сүү цагаан идээ, хөлдөөсөн бүтээгдэхүүн гэх мэт.Та бүхний оюун ухааны зураглал нь бүх зүйлийн өнгө, дүрс билэг тэмдгийг өөрийн оюун ухаандаа бүхэлд нь багтааж бодох чадварыг дээшлүүлнэ. Тэднээс өдөр тутмын амьдралаасаа оюун ухааны зураглал хийж чадах энгийн жишээ иш татан нэрлэхийг хүс.
3. Өнгө дүрсээр оюун ухааны зураглал хийж болохуйц өнгийн цаас, үзэг бусад зүйлсээр хангаж өгөх. Оролцогчдод оюун ухааны зурөаглал хийх хуваарь гаргаж өгөх хэрэгтэй. Эхлээд зургийн төвийг тогтоон өөрсдийн зураглалаа эхлэхийг зөвлө. Дараа нь бүхэл хэсгэ олон жхижиг хэсгүүдэд хуваагаад, өнгө дүрс ашиглан зургийнха жижиг хэсгийн зах хязгаарыг ялган зурна. Аль болох цөөхөн үг хэллэг ашиглан, өөрсдийн үзэл санааг зургаар дүрслэн үзүүлэхийг тэднээс хүс. Түүний дара тэднийг жижиг хэсгүүдийн талаар санаандаа тунгаан бодохыг зөвлө.
4. Оюун ухаандаа зураглал хийх хангалттай хугацаа өг. Бусдын хийсэн ажлыг харж үзэл санааг нь урамшуулахад нь тусал. 5. Хүн бүр өөрийн хийсэн оюун ухааны зураглалынхаа талаа рсанаа бодлоо бусадтай хуваалцах боломж олго. Үзэл санааныхаа үндэс тоймыг харуулах энэхүү арга замын ач холбогдлын талаар ярилцуул.

Хувилбар:
1. Бие даан хийсэн ажлын оронд багаарааа оюун ухааны зураглал хийх боломжтой.2. Оюун ухааны зураглал гаргахад компьютер ашиглаж болно.

ҮЙЛ ЯВДЛААС СУРАХ

Товч агуулга
Уг арга нь оролцогчдод сургалтын явцад судлах, хэлэлцэх асуудал буюу сэдвийг бодит амьдралын хүрээнд хэрэглэгдэж байгаа байдлаас нь эхлэн судлах боломж олгодог.

Заавар:
1. Сэдвийн зарим мэдээллийн цаад утгыг нь богинохон лекц ба хэлэлцүүлэг маягаар оролцогчдод танилцуулах.
2. Тахайн сургалттай холбоотой бодит амьдралын хүрээнд "Танилцах аялал" хийж сэдвийг судалж эхлэх боломж олгох гэж байгаагаа тэдэнд тайлбарла.
3. Ангийг 4 юм уу 5 дэд бүлэгт хуваагаад асуултын жагсаалт гарга. Эсвэл "Танилцах аялал" хийх явцдаа эрж хайх тусгай зүйлсийг гаргах.
4. Дэд бүлгүүд өөрсдйн асуултуудаа болон эрж олсон зүйлсээ цаасан дээр бичээд санаа бодлоо бусадтайгаа солилцоно.
5. Дараа нь нийтээрээ ярилцаад хүн бүр ашиглаж болох хамтын жагсаалт гаргана.
6. Оролцогчдод хугацааг (жишээ нь нэг долоо хоног) товлож өгнө. Асуултуудын жагсаалт ашиглан ярилцлага, ажиглалт хийх газарт нь очуулна. Тэд өөрсдийнхөө очих газрыг сонгож болно. Хуулбарлан дуурайхгүйгээр тэд өөсдөө тусгай хуваарь хийж ажиллахыг хүсвэл мөн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь: Хэрвээ сэдэв нь худалдаа үйлчилгээний асуудал байгаа бол оролцогчид нь жижиглэн худалдаа, түргэн хоол, ресторан, эрүүлийг хамгаалах газар, зочид буудал, машин засвар гэх мэтээр байгууллага бизнесийн олон төрлийг харьцуулан жиших бололцоотой юм. Түүнчлэн тэд эдгээр газраар явж жагсаалтаа ашиглан учрал тохиолдлуудаа тэмдэглэж авна.
7. Асуултууд нь онцлог байх ба харьцуулалт хийхэд нь туслахуйц байх ёстой. Худалдаа үйлчилгээний сэдвийн хувьд дараах асуултууд байж болох юм: · Албан хаагч хир хугацааны дараа таньд талархлаа илэрхийлсэн бэ?· Тэр инээмсэглэж байсан уу?· Тэр ажилтан эелдэг боловсон харилцаатай байсан уу?· Танд хэрэгтэй зүйлийг мэдэж авахын тулд тэр товчхон асуултууд асуусан уу?· Тэр идэвхитэй сонсох аргыг ашиглаж байсан уу? Жишээ хэлнэ үү.· Тэр ажилтан ямар нэг асуудлыг шийдвэрлэж байв уу?· Үйлчлүүлэгч таны сэтгэлд тань нийцэж байв уу? Яагаад? Яагаад үгүй гэж?
8. Өөсдийнхөө олж мэдсэн зүйлийг бусадтайгаа харилцан хуваалцахдаа бүтээлч, идэвхитэй аргуудыг ашиглахыг зөвлө. Жишээ нь: хошин шог, ярилцлага, дүрээр нь дуурайх, тоглоомын арга гэх мэт.

Хувилбар:
1. Бие даасан даалгавар өгөхийн оронд 2 юм уу 3 хүнтэй баг зохион байгуулж болно.
2. Бүлгээрээ хамтарч асуултын жагсаалт гаргах, эсвэл ажиглалат хийхийн оронд хүн бүр өөрсдийн жагсаалт гаргаж болно.

ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛҮҮЛЭХ

Товч агуулга
Оролцогчдоос өөрсдийнх нь хуримтлуулсан сурах арга барилын талаар бичихийг хүсвэл тэдний өөрсдөдөө юу тохиолдож байсныг бичгээр илэрхийлэх мэдрэмж нь сайжирч байдаг. Үүнтэй холбоотойгоор хамгийн өргөн хэрэглэгддэг аргууд боло тэмдэглэл хөтлүүлэх болон оролцогчдын өдрийн тэмдэглэлийг тогтмолжуулах зэрэг болно.

Заавар:
1. Оролцогчдод та бүхэн тодорхой туршлага хуримтлуулахад чинь заавал сайн багш хэрэгггүй, зөвхөн өөрсдөө бие даан судалсан зүйлээ туршлага болгон хуримтлуулах нь чухал гэдгийг ойлгуулах
2. Тэдний өөрсдийн эргэцүлэл, сурсан зүйлээрээ тэмдэглэл хөтлөхийг зөвлө.
3. Тэд юу сурсан, юу бодсон тухайгаа зарим зүйлсээ 7 хоногт 2 удаа бичиж тэмдэглэл хөтөлж байхыг санал болго. Бичихдээ, хувь хүний өдрийн тэмдэглэл байдлаар ямар нэг үг үсэг, дүрмийн алдааг харгалзахгүй байх хэрэгтэй гэж хэл.
4. Дараах зүйлүүд эсвэл зарим дээр нь анхаарлаа төвлөрүүлэхийг хүс.

· Тэдэнд ойлгомжгүй байсан зүйл
· Тэд санал нийлэхгүй байгаа зүйл
· Сурах арга барилаа өөрийнхөө хувийн амьдралтай хэрхэн холбох
· Сурах арга барил нь тэдний уншиж сонсож хийсэн бусад зүйлс дээр хэрхэн тусгалаа олсон
· Сурах арга барил сайжирснаас болж өөрсдийнхөө болон бусад зүйлсийн талаар ямар зүйл нэмж ажигласан.
· Сурах арга барилаас юуг гүйцэд эзэмшсэн
· Сурах арга барилын үр дүнд тэд юу хийж чадах болсон

5. Оролцогчдын бичсэн зүйлийг тогтмол цуглуулж, уншиж, тайлбар сануулга өгөхийн зэрэгцээ, тэдгээрийг хадгалан оролцогчдын сурах арга барил хир зэрэг сайжирч байгаад хамтран үнэлгээ өгч байх хэрэгтэй.

Хувилбар :
1. Бэлэн тэмдэглэлийн дэвтэр ашиглахын оронд оролцогч бүр тэмдэглэл хийх загвар гаргахыг зөвлөж болно.
2. Гэртээ бичсэнээс сургалтын үеэр бичих нь дээр гэж оролцогчдод сануул.

ХЭЛЦЛИЙН ДАГУУ СУРАХ

Товч агуулга
Суралцагч төвтэй сургалт нь агш төвтэй сургалтаас илүү үлдэц сайтай байдаг. Иймд та бүхэн ямар зүйлийг яаж сайн сурах талаар харилцан тохиролцох ёстой. Энэ тохиролцоо нь сурах хэлцэлд, тусгагдах хэрэгтэй.

Заавар:
1. Оролцогч бүрээр бие дааж судлах сонирхолтой сэдвийг нь сонгуул.
2. Судлах төлөвлөгөөний талаар анхааралтай сайн бодоход нь хүн бүрт тусал
3. Дараах зүйлсийг агуулсан хэлцлийг боловсруулж танилцуулахыг оролцогч бүрт санал болго:

· Хүрэх зорилт
· Заавал эзэмших ёстой мэдлэг, чадвар· Шаардагдах сургалтын үйл ажиллагаа
· Хүрэх зорилтыг харуулах үндэслэл нотолгоог илэрхийлэх зүйлс
· Дуусгах хугацаа

4. Оролцогч бүртэй уулзаж, санал болгож буй хэлцлийг ярилцана. Оролцогчдод ашигтай сурах боломж нөөцийг санал болго. Өөрийнхөө хийж чадах аливаа өөрчлөлтийг тохиролцох

Хувилбар:
1. Бие даасан сургалтын оронд бүлгээрээ гэрээ хийж сурах аргад суралцах
2. Сонголтын эрх чөлөө өгөхийн оронд сэдэв зорилгыг л сонгуулж болно. Эсвэл хязгаартай сонголтыг санал болгох. Хэдий тийм боловч сэдэв хэрхэн судлагдах талаарх сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хөгжөөх сургалт
Хөгжөөх сургалт нь оролцогчдод өөрсдийнхөө мэдрэмж, үнэ цэнэтэй зүйл, хандлага судалж шинжлэхэд нь тусалдаг. Тэрч байтугай техникийн сэдвийг ч энэ аргаар сурч болно.
Жишээ нь: Ажил хөдөлмөрийн аюулгүй найдвартай байдлын чухлыг үнэлж чадаагүй сургалт гэж юу байх вэ? Хэрвээ оролцогч сандарсан, өөртөө итгэлгүй, тээнэгэлсэн байдалтай байх юм бол компьютер сургалтын юу нь сайн болох вэ?
Цаашид яригдах сургалтын аргууд нь өнөөдрийн сургалтын олон сэдвүүдтэй уялдаатай оролцогчдын мэдрэмж, үнэ цэнэ, хандлагыг дээшлүүлэхэд туслах болно.
Дараах аргууд нь оролцогчдыг өөрсдийнхөө итгэл, санаа бодлыг шалгах, хийж байгаа зүйлийнхээ талаарх шинэ арга замуудыг олж чадаж байгаа эсэхийг тунгаан бодоход аажмаар татан оруулж өгнө.

ЭНЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ

Товч агуулга
Ихэнхдээ сургалтын хөтөлбөр нь оролцогчдод тэдэнд танил биш хүмүүсийн тухай мэдрэмж нөхцөл байдлын талаарх ойлголтыг батжуулахад чиглэдэг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх сайн аргуудын нэг бол танихгүй хүн, танил биш үйлийг хуурамчаар дүрслэн үзүүлж хөгжөөх үйл ажиллагаа юм.

Заавар:
1. Оролцогчдын судлах соонирхолтой хүн ба үйлийг сонго. Та оролцогчдын туршагын байдалд тохируулан дараах зүйлүүдтэй аль болох төстэй байж болох тохиолдлуудыг шилж сонгуулах, туслах хэрэгтэй. Үүнд:
· "цөөнх" байх· янз бүрийн дүр ба ажил үүргийн хуваарь өөр өөр соёл иргэншлээс
· тусгай асуудал, зорилготой хүн
2. Хүн ба нөхцөл байдлыг дүрслэн харуулах арга замыг бий болго. Үүнийг дараах аргуудын тусламжтайгаар хийж болно: · Тухайн хүнийгээ болон нөхцөл байлыг илэрхийлэх хувцас хунар, гоёл чимэглэлийг өмсч зүүх, эсвэл тухайн хүнийхэ ямар нэг гол буюу нэмэлт багаж хэрэгсэл болон бусад ямар нэг эд хогшлыг нь барих, эсвэл тэдгээрийг онцлог үйл ажиллагаагаар нь харуулах
· Тэдэнд өгөгдсөн дүрийг гаргахыг шаардсан тийм нөхцөлд тэднийг оруулах
· Хувь хүний дүрийг дүрслэн гаргах үед бусад оролцогчид түүнээс туршлага, үзэл бодол, мэдрэмжийн талаар ярилцлага авах хэрэгтэй
· Дүрийг үзүүлэх ижил төстэй жишээ ашигла. Танил биш нөхцөл байдлыг үзүүлэх иж бүрэн зураглал бүтээлгэж болно.
Жишээ нь: солгой гартай бүх оролцоогчдод хүмүүсийн хөргийг зурах даалгавар өгч болох юм. Хөрөг нь бусад оролцогчдоос соёл иргэншлийн хувьд ялгаатай байхыг сануул.
3. Оролцогчдоос дүрслэн үзүүлэх ямар байсныг асууж ярилц
Хувилбар:
1. Хэрвээ боломжтой бол танил биш үйл, эсвэл хүнтэй тааралдах бодит нөхцөлийг бүрдүүлэх.
2. Тэдэнд танил биш үйл, хүнийг санаанд нь төсөөлөн бодуулж хэн нь хамгийн ойролцоо бодсоныг олох.

ЗАРЛАЛЫН САМБАРЫН АНГИЛАЛ

Янз бүрийн сургалтууд нь зөв буюу буруу хариултуудыг агуулж байдаг. Та сэдвийн утга учир,үзэл баримтлал,ач холбогдол,давуу талыг зааж байх
САМБАРЫН АНГИЛАЛ
Янз бүрийн сургалтууд нь зөв буюу буруу хариултуудыг агуулж байдаг. Та сэдвийн утга учир,үзэл баримтлал,ач холбогдол,давуу талыг зааж байх үедүйл ажиллагаанд эргэцүүлэл,маргааныг өрнүүлж чаддаг байх ёстой.

ЗААВАР:
1. 4 юмуу 6 хүнтэй дэд бүлгүүд байгуул.
2. Дараах зүйлүүдийн жагсаалтын аль нэгийг харуулсан дугаартай хуудсыг тэдэнд өг
· ач холбогдол /амжилт гэх мэт/
· санаа бодол/ жишээ нь:”Холбооны засгийн газрын хомсдол нь манай ихэнх үндэстний оролцоог тэнцүүлж чадаагүй/· тусгай нөхцөлд хийгдэх үйлдэл/ жишээ нь: амьсгал нь зогссон хүнийг сэхээ оруулах арга бол 3,4 удаа амнаас аманд хиймэл амьсгал хурдан хийх арга юм”/· асуудал шийдвэрлэх / жишээ нь: эмнэлгийн үйлчилгээг дээшлүүлэхийн тулд үйлчлүүлэгч эргэн тойрондоо замаа олж чадах таних тэмдэг хийх/· шийдвэр сонгох/жишээ нь: суут ухаан/
3. Дэд бүлэг бүрт жижиг наадаг цааснууд өг.Тэдгээр дээр хэлэлцэх асуудал бүрийнхээ дугаарыг нэг нэгээр нь бичихийг зөвлө
4. Дараа нь дэд бүлгүүдийг ач холбогдол,санаа бодол,үйлдэл үйл ажиллагаа,хариу шийдвэр,онцгой шинж чанар зэрэг тус бүрд юм бичсэн цааснуудыг тохирох байдлаар нь ангилахыг зөвлө. Гэхдээ хамгийн чухал гэснээ дээр нь тавиад бусдыг тодорхой эрэмбээр дарааллуулан байрлуулна.5. Дэд бүлэг бүр асуудлыг давуу талаар нь харуулсан самбар бүтээнэ./наадаг цаасыг самбар,эсвэл том цаасан дээр байрлуулж болно/.6. Өмнө чинь харагдаж буй жагсаалтыг ашиглан харьцуулж,сөргүүлэн авч үзэхийг сануул.
ХУВИЛБАР:
1. Бүх бүлгийг зөвшилцөлд хүргэхийг оролд
2. Өөрсдийнхөөс нь ялгаатай жагсаалт гаргасан дэд бүлгүүдийн гишүүдээс ярилцлага авах.

ЯАСАН БЭ?, ТЭГЭЭД ЯАСАН БЭ?, ЦААШИД ЯАХ БЭ?

Товч агуулга
Ямарваа туршлагаас суралцах үйл ажиллагааны ач холбогдол нь суралцагчид өөрсдөө олж авсан туршлагаа эргэцүүлэн бодох,мөн түүний цаад гүнзгий утга санааг олох асуудалд тус нэмэр болдог. Ийнхүү эргэцүүлэн бодох үе нь ихэнхдээ “боловсруулалт”,эсвэл” нэгтгэн дүгнэлт”-ийн асуудалтай холбоотой байдаг.Зарим туршлагатай сурагчид өнөөдөр үр дүнг нь үзэх”ургац хураалт” гэсэн нэр томъёог хэрэглэж байна.”Ургац хураалт”-ыг бүрдүүлэхэд буюу сурах баялаг туршлагатай болоход 3 үе шат шаардлагатай.

ЗААВАР:
1. Тухайн сэдэвтэй холбоотой туршлагыг тооцон хэсэгт хуваах

Туршлагад доорх зүйлсийг оруулж болно.
· Тоглоом,эсвэл дүр үзүүлэх
· Танилцах аялал
· Видео
· Үйл явдлаас сурах ажил
· Мэтгэлцээн
· Дүрд тоглох
· Оюун ухаандаа дүрслэн бодох үйл ажиллагаа гэх мэт


2. Оролцогдоос туршилтын явцад юу тохиолдож байсныг асуу.· Тэд юу хийсэн бэ?· Тэд юу ажигласан бэ?· Туршилтын явцад тэд юу мэдэрч байсан бэ?
3. Дараа нь оролцогчдыг өөрөөсөө “Тэгээд яасан бэ?” гэж асуухыг зөвлө

· Туршилтаас ямар ашиг олж авсан бэ?
· Тэд юу сурсан бэ?.Бататгаж авсан зүйл байна уу?
· Үйл ажиллагааны цаад утга нь юу байв?
· Туршилт нь/хэрвээ энэ нь дуурайх юмуу дүрд тоглох байсан бол/амьдралтай хэр холбоотой байсан бэ?

4.Эцэст нь тэднийг” Цаашид яах вэ?” гэдгийг анхаарч үзэхийг хүс.

· Тэд цаашдаа ямар нэг зүйлийг яаж өөрөөр хийхийгг хүсч байна вэ?
· Тэд сурах үйл явцаа хэрхэн сайжруулж чадах вэ?
· Тэд юу сурснаа ямар үе шатаар хэрэгжүүлж чадах вэ?

ХУВИЛБАР:
1. Хэлэлцүүлэг” Яасан бэ?_Тэгээд яасан бэ?” гэдгээр хязгаарла
2. Эдгээр асуултуудыг тэмдэглэл бичихдээ сэргээж ашигла.

ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ

Товч агуулга
Энэ үйл ажиллагаа нь ороцогчдыг өөрийн үнэлгээгээр судлах зүйлсийн талаарх өөрийн хандлагаа бусадтайгаа хуваалцах боломжоор хангадаг.Энэ үйл ажиллагаа нь сурагчид оролцогчдын итгэл үнэмшил хандлагыг тааж мэдэх бололцоо олгохын зэрэгцээ хэсгийн доторх маргааныг өрнүүлж эхлэхэд тусалдаг

ЗААВАР:
1. Судлах сэдвийн талаарх оролцогчдын хандлага мэдрэмжийг үнэлж болох шалгуурын жагсаалтыг бэлтгэн тэдэнд уншиж өгөх. Жишээ нь:

· Би “боловсронгуй болгох нь тасралтгүй үйл явц” гэдэгт итгэдэг
· Хүүхдийнхээ зан төлөвийг эцэг эх нь үндсэнд нь хариуцдаг
· Би нийтийн дунд аятайхан ярихыг хичээдэг.

2.Оролцогчдыг ангийн арт талд зогсоод сандал ширээг ангийн нэг тал руу шахаж байрлуулахыг хүс.
3. Ангийн урд хэсэгт самбар юм уу ханан дээр 1-5 хүртэлх тоог бичиж хадна.
4. Мэдээллийг уншихад оролцогч бүр өөрийн зөв гэж үзсэн зүйлд тохирох тооны харалдаа очиж байрлуулаад ангийн хойт тал руу харж зогсоно. Энэ нь тэдний тухайн судалж буй зүйлийн талаарх мэдлэг хандлагыг харуулах болно.Судалж буй сэдвээс хамааран 1-ийн тооноос “санал нэгтэй” эсвэл “гүйцэд ойлгосон” гэж эхлээд 5-ийн тоо хүртэл “санал нийлэхгүй”, “ойлгоогүй” хүртэл бусад тоог харгалзуулна.
5. Өөрийнхөө бодсоноор тоонуудын өмнө зогсоно.Эгнээ болоод зогссоны дараа заримаас нь яагаад ингэж сонгосон талаарх санал сэтгэгдлийг нь хуваалц.
6. Бусдынхаа саналыг сонссоны дараа өөрийнхөө бодлыг өөрчлөх хүн байгаа эсэхийг лавла.
7. Мэдээллийг үргэлжлүүлэн уншина.
8. Бүх мэдээллийг уншиж дуусаад оролцогчдыг дэд бүлгүүдэд хуваана.Тэдэнд мэдээлийг бичсэн цаасыг хувилж өгөөд хэлэлцүүл.
9. Одоо тэднийг зүйл тус бүр дээр өөрийнхөө сонголтыг хувиараа дахин авч үзэхийг хэл. Мэдээлэл тус бүрт тохирох дугаарыг тэдэнд өгч өөрсдийнхөө шийдвэрийн түвшинг эргэцүүлэх боломж олго.

ХУВИЛБАР:
1. Олон хүнтэй тохиолдолд шалгуурын хариултыг нууцаар аваад тэдний санааг дугаар наасан цаасны харалдаа шилжүүлэн байрлуулна.
2. Жижиг бүлгээр хэлэлцэж эхлээд дараа нь өөрийн үнэлгээг үргэлжлүүлэх нь Зүйтэй байдаг.

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax